Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 06 сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ сард Тариат, Чулуут, Булган, Цахир, Хангай, ӨндөрУлаан сумдын нутгаар 14,0 – 16,4 градус бусад сумдын нутгаар 16,5- 21,3 градус дулаан байв. Агаарт өдөртөө Хашаат 37,0 градус, Хотонт, Өгийнуур, Өлзийт сумдад 36,0 градус, Батцэнгэл суманд 35,0 градус, Төвшрүүлэх суманд 34,0 градус бусад сумдын нутгаар 28,0-33,0 градус хүрч халсан байлаа. Агаарт шөнөдөө 3,0 градус дулаанаас, 5,0 градус хүрч цочир хүйтэрсэн байна. Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр Жаргалант суманд 9 өдөр, Хашаат суманд 8 өдөр, Эрдэнэмандал, Батцэнгэл ,Өлзийт сумдад 6 өдөр, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хотонт, Өгийнуур 5 өдөр, Цэцэрлэг, Чулуут, ӨндөрУлаан 3 өдөр, Булган, 2 өдөр, Хайрхан суманд 1 өдөр ажиглагдсан ,Хангай, Цахир, Тариат сумдад ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Жаргалант, Өлзийт, Хотонт, сумдын нутгаар 32,0 градус , Батцэнгэл, Хашаат, Өгийнуур сумдын нутгаар 31,0 градус, бусад сумдын нутгаар 24,0 – 29,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө ӨндөрУлаан суманд 69,0 градус, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Чулуут сумдад 67,0 градус, Эрдэнэбулган суманд 66,0 градус, Жаргалант сумдад 65,0 градус, Батцэнгэл суманд 64,0 градус, Хотоэт суманд 63,0 градус, Өгийнуур суманд 62,0 градус, Цэцэрлэг, Жаргалант, Булган сумдад 61,0 градус, Цахир суманд 58,0 градус, Хайрхан суманд 50,0 градус хүрч халсан байна. Хөрсөнд шөнөдөө 2 градус дулаанаас 7,0 градус хүрч цочир хүйтэрсэн байна. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж дулаарсан өдөр Хашаат, Эрдэнэбулган 29 өдөр, Өлзийт суманд 28 өдөр, Эрдэнэмандал, Тариат,Төвшрүүлэх сумдад 27 өдөр, ӨндөрУлаан, Өгийнуур, Хотонт сумдад 26 өдөр, Батцэнгэл суманд 25 өдөр, Булган суманд 24 өдөр бусад сумдад багаж хүрэлцээгүй байсан учраас 9- 16 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 5-18 удаа бороо орж, 10,5-52,6 мм тунадас оржээ. Хамгийн их тунадас Тариат суманд 52,6 мм, хамгийн бага тунадас Хайрхан суманд 10,5 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ сард салхины хамгийн их хурд секундэт 9 -23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал суманд секундэт 23 метр, Эрдэнэбулган, Цэцэрлэг, Хашаат сумдад секундэт 20 м/с, Батцэнгэл суманд секундэт 16 м/с ,Өлзийт суманд секундэт 15 м/с, Цахир суманд секундэт 14 м/с, Тариат, Төвшрүүлэх, Хотонт, Хайрхан ӨнөдУлаан, Өгийнуур, Булган сумдад секундэт 12 м/с, Чулуут, Жаргалант сумдад секундэт10 м/с, Хангай суманд 9 м/с хүрсэн байна.10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 18 өдөр, Эрдэнэбулган суманд 14 өдөр, Өлзийт суманд 12 өдөр, Хайрхан суманд 10 өдөр, Хашаат суманд 8 өдөр, бусад сумдад 1-4 өдөр ажиглагдсан байна.
Ургамал бүрхүүл: 2017 оны 06 -р сард аймгийн нийт нутгаар ургамлын өндөр 3-9 см, ургац 0,1-2,1 ц/га байна.Энэ сарын сүүлийн 10 хоногт агаарт 30 дээш дээш 1-8 өдөр, хөрсөнд 40 дээш 8-10 өдөр халж байгаа ургамлын ургалт, зуншлагын байдалд таагүй нөлөөлж байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ сард бэлчээрийн хортон царцаа ихэнх сумдын нутгаар 1-11 ширхэг, Өлзийт, Цэцэрлэг ,Өгийнуур сумдад царцааны хэт олшролт болсон байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд хонь ноослох, бог мал төллөх зэрэг ажлууд явагдаж байна. Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Жаргалант сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд зэрэг байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа